Swipehire-ийн тухай
Монголд ажилтан сонгон шалгаруулах үйл явц хүнлэг, шударга, ойлгомжтой байх ёстой.
Хүн бүр өөрийгөө илэрхийлэх боломжтой байж, хүсэлтийнхээ хариуг авах ёстой гэдэгт бид итгэдэг.
Бид яагаад эхэлсэн бэ? Сонгон шалгаруулалт одоо ч ижилхэн харагдах CV-д тулгуурладаг.
Монголд ихэнх байгууллага зар нийтэлж, олон CV хүлээн авч, хэдэн хүнтэй утсаар ярьж ажилтнаа сонгодог. Ажил хайгчид олон хүсэлт илгээсэн ч хариу авах нь ховор.
Ажил олгогчдод ч амаргүй. CV-үүд адилхан харагддаг ч ярилцаж үзэхэд тухайн хүн ажлын байранд тохирохгүй байх нь бий.
Swipehire сонгон шалгаруулалтын эхний алхмыг өөрчилнө. Горилогчид ижил богино асуултад видеогоор хариулж, ажил олгогчид өөрсдийгөө танилцуулна. Хүсэлт илгээсэн хүн бүр хариу авна.
Бидний үнэт зүйлс Шийдвэр бүрийн цаадах дөрвөн үнэт зүйл
Хүнийг эрхэмлэх
Ажил олгогчид горилогчтой CV-ээс нь илүү өргөн хүрээнд танилцахад тусална.
Хүн бүрт ижил боломж
Горилогч бүрт ижил асуулт тавьж, шийдвэр гаргах үйл явцыг тодорхой болгоно.
Хүн бүр хариу авна
Хүсэлт илгээсэн хүн бүр сонгон шалгаруулалтын хариугаа авна.
Ойлгомжтой, энгийн
Алхмууд цөөн, тайлбар энгийн. Дараа нь юу хийх нь үргэлж тодорхой байна.
Бидэнтэй ярилцаарай
Асуулт, санаа эсвэл хамтран ажиллах санал байна уу?